BK Plastic Surgery Hospital
Korea   China   English   Japan   vietnam  
Thai   Indonesia   Singapore   Malaysia   Russia
몽고
BK Plastic Surgery
home map email
bk medical group Aesthetic Clinic
 
 
introduce BK plastic surgery center before&after service consultation map of BK
 
   
 
 
Цагын хуваарь
Даваа ~ Баасан
AM 10:00 ~ PM 07:00
Бямба
AM 10:00 ~ PM 05:00
Ням / Амралтын өдөр
Амарна
Зөвлөгөөны цаг авах

  +82-10-4072-0403

  И-мэйл
  bkhospitalmongolia@gmail.com
  Yahoo мэссэнжер

   bk.hospital@yahoo.com

 

 

Нүдний мэс заслын тасаг
 

Нүдний мэс заслын төрлүүд

Давхарааны мэс засал Magic circle нүдний хэлбэр засах Magic урагш томруулах арга 3D гадагш томруулах арга Нүдний үзүүр буулгах мэс засал Давхарааны давтан мэс засал Урагш томруулах давтан
Үрчилээ арилгах Дээд зовхины үрчилээ арилгах Доод зовхины үрчилээ арилгах Нүдний үзүүр дээшлүүлэх Love Band Доод зовхины хөхрөлт  

Давхарааны мэс засал

1. BK Оёдолын арга

Давхараа хийх оёдолын олон арга дундаас Үргэлжилсэн Зангилаат оёдолын аргыг ашиглан хийдэг болно.
BK Гоо Сайхны мэс заслын Эмнэлэгийн Ким Бён Гон эмчийн санаачилан нээсэн BK Оёдолын арга нь ерөнхий хийгдэж буй оёдолын арга нь 3 удаа зангиддаг бол  BK Оёдолын арга нь түүнээс олон удаа зангиддаг бөгөөд энэ нь гадны нөлөөнөөс үүдэн амархан тавигддаггүй давуу талтай юм. Бусад олон эмнэлэгт нэрийг нь солин BK Оёдолын аргаар давхарааны мэс засал хийдэг болно.

Давхарааны мэс засал
before after
•Мэс заслын талаархи мэдээлэл

Мэс засал үргэлжилэх хугацаа

20мин

Мэдээ алдуулах арга

Хэсэгчилсэн мэдээ алдуулалт

Оёдол авах хугацаа

2 хоногын дараа

Эмнэлэгт хандах хугацаа

2~3 хоногын дараа хэвийн амьдралдаа орох (нүүр угаах, будаг г.м)
1~2долоо хоногын дараа будалт хийхэд өөрийн мэт  харагдах болно
3~8долоо хоногын дараа бага зэрэг хаван байна

* Эдгэрэлтийн хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамааран бага зэрэг өөр байна.  

 

2. Бүтэн зүсэлт хийх  арга

Зовхин хэсэгт зүсэлт хийн зовхины өөх болон булчингаас тодорхой хэмжээг тайрч аван арьс болон булчинг холбон оёж давхараа хийх аргыг бүтэн зүсэлт хийх арга гэж нэрлэдэг болно.

Давхарааны мэс засал
before after
•Мэс заслын талаархи мэдээлэл

Мэс засал үргэлжилэх хугацаа

40мин

Мэдээ алдуулах арга

Хэсэгчилсэн мэдээ алдуулалт

Оёдол авах хугацаа

5 хоногын дараа

Эмнэлэгт хандах хугацаа

1 долоо хоногын дараа хавангын 70% хувь бууна.
Оёдол авсанаас хойш нүүр угааж болно.
Нүүр будаг нь оёдол авсанаас 2 долоо хоногын дараа хийх боломжтой.

* Эдгэрэлтийн хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамааран бага зэрэг өөр байна.  

 

3 . Хэсэгчилсэн зүсэлт хийх арга

Оёдолын арга болон Бүтэн зүсэлт хийх арга 2-ын дундын арга гэж хэлж болох бөгөөд бага зэргийн зүсэлт хийн зовхины өөхийг тайрч авсаны дараа зовхины арьс болон нүд нээх булчинг холбон давхараа оёдог арга юм.

Давхарааны мэс засал
before after
•Мэс заслын талаархи мэдээлэл

Мэс засал үргэлжилэх хугацаа

40мин

Мэдээ алдуулах арга

Хэсэгчилсэн мэдээ алдуулалт

Оёдол авах хугацаа

4~5 хоногын дараа

Эмнэлэгт хандах хугацаа

1 долоо хоногын дараа хэвийн амьдралдаа орох(нүүр угаах, будаг )

* Эдгэрэлтийн хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамааран бага зэрэг өөр байна.  

 

Magic circle нүдний хэлбэр засах

Нүдний дээд зовхи нь нүдний хүүхэн харааг халхлах тохиолдолд хүн ядаруу нойрмог харагддаг болно. Энэ нь нүдний дээд зовхи суларан, нүд нээх булчин суларсан тохиолдолд үүсдэг үзэгдэл юм. Энэ тохиолдолд нүдээ томоор нээх гэж оролдох үед хөмсөг давхар дээш өргөгдөх бөгөөд үүнээс үүдэн духан хэсэгт үрчилээ үүсдэг сөрөг талтай юм.  Энэ тохиолдолд үүнийг засах нүдний хэлбэр засах мэс засал хийлгэх шаардлагтай юм. Нүдний хэлбэр засах мэс ажилбар нь сормуусны дотор хэсэгт болон  сормуусны дагуу зүсэлт хийн нүд нээдэг булчин чангалдаг болно.

нүдний хэлбэр засах
before after
•Мэс заслын талаархи мэдээлэл

Мэс засал үргэлжилэх хугацаа

1цаг

Мэдээ алдуулах арга

Хэсэгчилсэн мэдээ алдуулалт болон нойрсуулалт

Оёдол авах хугацаа

5 хоногын дараа

Эмнэлэгт хандах хугацаа

1~2 долоо хоногын дараа хавангын 70% нь бууна.
2~3 сарын дараа үлдсэн хаван аажимаар буух болно.
6 сарын дараа өөрийн мэт хэвийн харагдах болно.

* Эдгэрэлтийн хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамааран бага зэрэг өөр байна.  

 

Magic урагш томруулах арга

Нүдний урд хэсэгт байрлах аньсага хэсгийг багсган жижиг нүд томосгон нүдний хэлбэр засах мэс аргыг Magic буюу илбэ шидийн мэт нүд томруулах арга хэмээн нэрлэдэг болно.

Сорив толбо үлддэггүй урагш томруулах мэс засал нэр хүндтэй эрдэм шинжилгээний хурлаар хүлээн зөвшөөрөгдсөн BK Гоо сайхны мэс заслын эмнэлэг
BK Гоо сайхны мэс заслын эмнэлэгээс санаачлан нээсэн урагш томруулах мэс засал нь 2002 онд Олон улсын Гоо сайхны мэс заслын холбооны эрдэм шинжилгээний хуралаар "Сорив толбо үлддэггүй урагш томруулах арга"хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд олон гоо сайхны мэс заслын эмнэлэгийн эмч нар манай эмнэлэгийн энэхүү аргаар мэс засал хийдэг болно.

Magic урагш томруулах арга
before after
•Мэс заслын талаархи мэдээлэл

Мэс засал үргэлжилэх хугацаа

1цаг

Мэдээ алдуулах арга

Хэсэгчилсэн мэдээ алдуулалт болон нойрсуулалт

Оёдол авах хугацаа

7 хоногын дараа

Эмнэлэгт хандах хугацаа

1 долоо хоногын дараанаас хэвийн хэвийн амьдралдаа орох (нүүр угаах, будаг ) г.м
1~2 сарын дараа хаван өөрийн мэт хэвийн харагдах болно.
3~4 сарын дараа сорив толбо арилах болно.

* Эдгэрэлтийн хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамааран бага зэрэг өөр байна.  

 

3D гадагш томруулах арга

Нүдний үзүүр хэсгээс нь нүдийг өргөн том болгох зорилготой хийдэг мэс заслын арга юм.

Буцаж нийлдэггүй гадагш томруулах аргаар нэр хүндтэй эрдэм шинжилгээний хурлаар хүлээн зөвшөөрөгдсөн BK Гоо сайхны мэс заслын эмнэлэг
2004 онд Шин Юун Ху эмч анхлан санаачлан Америкийн гоо сайхны мэс заслын холбооны эрдэм шинжилгээний хуралаар илтгэл тавьсан "Буцан нийлдэггүй гадагш томруулах арга"-ын онцлог нь нүдний үзүүр хэсгийн зүсэлт хийсэн хэсэг нь дахин нийлдэггүй болно.

BK Гоо сайхны мэс заслын эмнэлэгийн 3D гадагш томруулах арга

1.Нүдний үзүүр хэсэг нь гадагш илүү урт гаран унжсан тохиолдолд
  - Нүдний үзүүр хэсгийг өргөөш нь задлан томруулах бөгөөд нүдийг өргөн том болгож өгнө.

2. Нойрмог харагддаг нүдтэй тохиолдолд
  - Нүдний үзүүр хэсгийг дээш болон доош нь задлан нүдийг томруулана.

3. Ширүүн хурц харагддаг нүдтэй тохиолдолд
  - Нүдний үзүүр хэсгийг доош болон хажуу тийш нь задлан нүдийг зөөлөн харагдуулна.


3D гадагш томруулах арга
before after
•Мэс заслын талаархи мэдээлэл

Мэс засал үргэлжилэх хугацаа

20мин

Мэдээ алдуулах арга

Хэсэгчилсэн мэдээ алдуулалт болон нойрсуулалт

Оёдол авах хугацаа

7 хоногын дараа

Эмнэлэгт хандах хугацаа

1 долоо хоногын дараанаас нүүр угааж болно.
1~2 сарын дараа хаван өөрийн мэт хэвийн харагдах болно.
3~4 сарын дараа сорив толбо арилах болно.

* Эдгэрэлтийн хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамааран бага зэрэг өөр байна.  

 

Нүдний үзүүр буулгах мэс засал

BK Гоо сайхны мэс заслын эмнэлгээс санаачлан нээсэн мэс заслын арга бөгөөд доод сормуусны үзүүр хэсгийг доош нь буулгаж өгсөнөөр нүд том цоглог болдог онцлогтой юм.  Одоогын байдлаар олон эмнэлэгт Нүдний доод талыг задлах, Нүдний доод зовхины S хэлбэр,  Нүдний доод хэсгийн хэлбэр засах мэс засал хэмээх нэртэйгээр хийгддэг болно.  Нүдийг гадагш томруулах аргатай хамт хийвэл үр дүн илүү сайн байх болно.

Нүдний үзүүр буулгах мэс заслыг анхлан санаачлан нээсэн BK Гоо сайхны мэс заслын эмнэлэг
2004 онд Шин Юун Ху эмч анх санаачлан нээн БНСУ-ын Гоо сайхны мэс заслын холбооны эрдэм шинжилгээний хурал дээр илтгэл тавин, багаггүй гоо сайхны мэс заслын эмнэлэгүүд манай эмнэлэгийн санаачилан гаргасан мэс заслын аргаар мэс засал хийдэг болно.

Нүдний үзүүр буулгах мэс засал
before after
•Мэс заслын талаархи мэдээлэл

Мэс засал үргэлжилэх хугацаа

20мин

Мэдээ алдуулах арга

Хэсэгчилсэн мэдээ алдуулалт болон нойрсуулалт

Оёдол авах хугацаа

7 хоногын дараа / нүдний үзүүр буулгахад хайлдаг утас ашиглана

Эмнэлэгт хандах хугацаа

1 долоо хоногын дараанаас нүүр угааж болно.
1~2 сарын дараа хаван өөрийн мэт хэвийн харагдах болно.
3~4 сарын дараа сорив толбо арилах болно.

* Эдгэрэлтийн хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамааран бага зэрэг өөр байна.  

 

Давхарааны давтан мэс засал

1.Давтан мэс засал хийх хугацаа

Хэрэв мэс заслын үр дүн нь хувь хүний сэтгэлд нийцэхгүй байх тохиолдолд давтан мэс засал хийлгэхээр шийдсэн бол ихэвчлэн  3~6 сар хүлээх хэрэгтэй. Хэрэв мэс заслын дараа мэс заслын үр дүн тааруу байх тохиолдолд зүсэлт хийсэн хэсэг улам хатууран эдгэрч дуусахаас өмнө буюу 2 долоо хоногын дотор давтан мэс засал хийх нь илүү үр дүнтэй юм.

Хувь хүний  нүдний бүтэц болон нүдний онцлогоос хамааран давтан мэс засал хийх хугацаа нь өөр өөр байдаг учир мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу шийдвэр гаргах нь зөв болно.

2.Давтан мэс засал хийх шаардлагатай тохиолдол

1) Давхараа хэт зузаан байх
Давхарааны мэс засал хийлгэсэний дараа хаван зэргээс шалтгаалан давхараа нь зузаан харагдах магадлалтай боловч 1жил орчим хугацаа өнгөрсөн ч давхараа нь зузаан хэвээрээ байх тохиолдолд давтан мэс засал хийх талаар бодолцох хэрэгтэй юм.
Давхарааны давтан мэс засал
before after
2) Хоёр нүдний давхараа өөр өөр байх тохиолдол
Ихэвчлэн хүний хоёр талын нүд нь бага зэрэг өөр өөр байдаг учир давтан мэс засал хийх гэж яаравчлах хэрэггүй юм. Гэвч мэс засал хийсэнээс хойш удаан хугацаа өнгөрсөн ч хоёр талын нүд хэт их өөр өөр байх тохиолдолд давтан мэс засал хийх шаардлагатай юм.
Давхарааны давтан мэс засал
before after
3)Давхараа нь бүдгэрсэн болон оёдол нь тавигдсан тохиолдол
Зовхи зузаан болон өөх ихтэй тохиолдолд илүү өөх болон зузаан зовхины хэсгийг тайран авалгүй оёдолын аргаар давхараа хийлгэсэн тохиолдолд дараа нь оёдол нь тавигдах магадлалтай юм. Давхарааны байдлаас хамааран хэсэгчлэн зүсэлт хийх эсвэл бүтэн зүсэлт хийх арга хэргэлэн давтан мэс засал хийх шаардлагатай.
Давхарааны давтан мэс засал
before after
 
4) Хэт том болон олон хэсэг давхараа үүсэх тохиолдолд
Давхарааны зураас олон давхардан үүсэх тохиолдолд зовхи хонхойрч харагдахаас гадна хүний ерөнхий төрх нь ширүүн догшин болж харагддаг учир давтан мэс засал хийлгэх шаардлагтай юм.
Давхарааны давтан мэс засал
before after
5) Давхараа хэт жижиг намхан байх тохиолдолд
Мэс засал хийлгэний дараа эхэн үедээ давхараа нь хэвийн хэмжээтэй  байсан боловч  аажимдаа улам багасан давхараа доош унжих  тохиолдол болон хувь хүний хүссэн хэмжээнээс давхарааны хэмжээ нь намхан жижиг байх тохиолдолд давтан мэс засал хийлгэж болно.
Давхарааны давтан мэс засал
before after
6) Мэс засал хийлгэхийн өмнө болон дараах нь адил болон улам нойрмоглож харагдах тохиолдолд
Давхарааны мэс засал хийх тохиолдолд зовхины булчин суралсанг мэдэлгүйгээр мэс засал хийх, мөн болон жижиг нүдтэй  тохиолдолд давхарааны зураас нүднээс илүү урт гадагш гарсанаас нүд хэт бөөрөнхий болж харагдах үед нүдний хэлбэр засах мэс засал хийлгэх шаардлагатай юм.
Давхарааны давтан мэс засал
before after
7) Давхарааны мэс заслын дараах зүсэлтний сорив их тохиолдолд
Давхарааны мэс засал хийлгэснээс хойш ихэвчлэн давхараа хэсгийн зүсэлт хийсэн сорив нь 3~6 сарын дараа бүдгэрэн арилдаг болно. Харин зүсэлт хийсэн хэсгийг нийлүүлэн оёх явцад буруу оёх болон, хувь хүний биеийн онцлогоос хамааран сорив толбо их тогтох тохиолдол үүсч болно. Энэ тохиолдолд давтан мэс засал хийлгэх шаардлагатай юм.
Давхарааны давтан мэс засал
before after
•Мэс заслын талаархи мэдээлэл

Мэс засал үргэлжилэх хугацаа

1~1:30мин

Мэдээ алдуулах арга

Хэсэгчилсэн мэдээ алдуулалт Нойрсуулалт

Оёдол авах хугацаа

7 хоногын дараа
Зовхиний зүсэлт хийсэн хэсэг нь тохиолдолд байрлалаа олох хүртэл нь оёдол байх хэрэгтэй бөгөөд хурдан оёдол авах нь муу болно.

Эмнэлэгт хандах хугацаа

Анхны мэс заслаас давтан мэс засалын үргэлжилэх хугацаа урт болон хэцүү байдаг бөгөөд үүнийг даган эдгэрэлтийн хугацаа мөн адил уртасах болно. 1~2 долоо хоногын дараа хавангын 70% бууна.

1~2 сар орчимийн дараа аажимаар бууна
6 сар өнгөрсөний дараа өөрийн мэт харагдана

* Эдгэрэлтийн хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамааран бага зэрэг өөр байна.  

 

Урагш томруулах давтан

Урагш томруулах мэс засал хийх үед хэт урт зүсэлт хийн томорсон тохиолдол, мэс заслын дараа сорив толбо тогтсон болон нүдний хэлбэр сэтгэлд нийцэхгүй байх тохиолдол ихэнхи хүмүүс давтан мэс засал хийлгэдэг болно. Энэ үед хийгдэх мэс засал урагш томруулах давтан мэс засал юм.

Урагш томруулах давтан
before after
•Мэс заслын талаархи мэдээлэл

Мэс засал үргэлжилэх хугацаа

30мин

Мэдээ алдуулах арга

Хэсэгчилсэн мэдээ алдуулалт Нойрсуулалт

Оёдол авах хугацаа

6 хоногын дараа

Эмнэлэгт хандах хугацаа

1~2 сарын турш өнгөгүй лент наах хэрэгтэй.
6 сарын дараа сорив толбо арилаж дуусна.

* Эдгэрэлтийн хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамааран бага зэрэг өөр байна.  

 

Гадагш томруулах давтан

  Нүдийг гадагш нь томруулах мэс засал хийлгэх үед нүдний үзүүр хэсгийн нимгэн арьсыг даван зузаан арьс хүртэл нь зүсэлт хийх, нүдний үзүүр хэсгийг хэт их татан оёсоноор нүдний хэлбэрт өөрчлөлт орон, нүдээ аньж нээхэд өвдөх зэрэг асуудалтай хүмүүс давтан мэс засал хийлгэх шаардлагтай юм. Мөн мэс заслын дараа сорив толбо ихээр тогтсон тохиолдолд давтан мэс засал хийх шаардлагтай юм.

•Мэс заслын талаархи мэдээлэл

Мэс засал үргэлжилэх хугацаа

30мин

Мэдээ алдуулах арга

Хэсэгчилсэн мэдээ алдуулалт Нойрсуулалт

Оёдол авах хугацаа

6 хоногын дараа

Эмнэлэгт хандах хугацаа

6 сарын дараа сорив толбо арилаж дуусна.

* Эдгэрэлтийн хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамааран бага зэрэг өөр байна.  

 

Дээд зовхины үрчилээ арилгах

Нас ахих тусам нүдний зовхи болон нүдний үзүүр хэсэг бага багаар суларан унждаг бөгөөд ингэсэнээр ядарсан өвдсөн мэт харагддаг юм. Зовхи унжсанаар нүдний хүүхэн хараа халхлагдан нүдний хараанд муугаар нөлөөлдөг болно. Хөгширөлтөөс үүдэн нүдний зовхи доош унжих үед нүдээ нээх үедээ хөмсөгөөр дээш өргөн духанд давхар үрчилээ үүсдэг болно. Ийм үед илүү унжсан зовхи хэсгийн илүүдэл өөх зэргийг багасгах дээд зовхины үрчилээ арилгах мэс засал хийлгэхэд үр дүн сайтай болно.

Дээд зовхины үрчилээ арилгах
before after
•Мэс заслын талаархи мэдээлэл

Мэс засал үргэлжилэх хугацаа

1 цаг~1:30 мин

Мэдээ алдуулах арга

Хэсэгчилсэн мэдээ алдуулалт Нойрсуулалт

Оёдол авах хугацаа

4~6 хоногын дараа

Эмнэлэгт хандах хугацаа

1 долоо хоног(оёдол авсанаас хойш нүүр будах ба угааж болно)
1~6 сарын дараа бүрэн эдгэрч дуусна.

* Эдгэрэлтийн хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамааран бага зэрэг өөр байна.  

 

Доод зовхины үрчилээ арилгах

Доод зовхинд дээд зовхиноос илүү хурдан хөгширөлт явагддаг болно.
Доод зовхины өөх болон арьс унжсанаар хүн наснаасаа илүү хөгшин харагддаг бөгөөд энэ тохиолдолд доод зовхины үрчилээ арилгах мэс засал хийлгэхэд илүү тохиромжтой болно.

Доод зовхины үрчилээ арилгах
before after
•Мэс заслын талаархи мэдээлэл

Мэс засал үргэлжилэх хугацаа

30 мин ~1 цаг

Мэдээ алдуулах арга

Хэсэгчилсэн мэдээ алдуулалт Нойрсуулалт

Оёдол авах хугацаа

4~6 хоногын дараа

Эмнэлэгт хандах хугацаа

1 долоо хоног(оёдол авсанаас хойш нүүр будах ба угааж болно)
1~6 сарын дараа бүрэн эдгэрч дуусна.

* Эдгэрэлтийн хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамааран бага зэрэг өөр байна.  

 

Нүдний үзүүр дээшлүүлэх

Нүдний үзүүр хэсэг бага зэрэг унжсан тохиолдолд хүний нүүрний ерөнхий төрх хэвийн харагддаг боловч хэт их доош унжсан тохиолдолд уйтгар гунигтай харагддаг харагддаг болно. Ингэж доош унжсан нүдний үзүүр хэсгийг нүдний урд угнаас бага зэрэг дээшлүүлэхэд цоглог золбоолог харагдуулах бөгөөд энэ үед хийгдэж буй мэс заслыг Нүдний үзүүр дээшлүүлэх мэс засал гэж нэрлэдэг болно.

Нүдний үзүүр дээшлүүлэх
before after
•Мэс заслын талаархи мэдээлэл

Мэс засал үргэлжилэх хугацаа

20мин

Мэдээ алдуулах арга

Хэсэгчилсэн мэдээ алдуулалт Нойрсуулалт

Оёдол авах хугацаа

7 хоногын дараа

Эмнэлэгт хандах хугацаа

1 долоо хоногын дараанаас нүүр угааж болно
1~2 сарын дараа хаван өөрийн мэт хэвийн харагдах болно.
3~4 сарын дараа сорив толбо арилах болно.

* Эдгэрэлтийн хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамааран бага зэрэг өөр байна.  

 

Love band хийх мэс засал

Инээх үед нүдний доод зовхин хэсэгт товойн гардаг хэсгийг урагш төвийлгөн гаргадаг гоо сайхны мэс заслын нэгэн төрөл юм. Нүдний доод зовхин хэсэгт Love Band байх тохиолдолд наснаасаа залуу харагдахаас гадна өхөөрдөм дүр төрхтэй болдог болно. Мөн инээх үед нүдэнд дулаахан харагдах болно. 

< Love band байх тохиолдол>

<Love band байхгүй тохиолдол>

Love band мэс засал хийх арга

1) Аллодум хийх арга
Хиймэл арьс болох Аллодум ашиглан доод зовхи товойлгох мэс заслын арга
- Филлераас ялгаатай тал нь арьсанд шингэхгүй учир хэлбэрээ хадгална.
- Хэлбэр болон хэмжээг өөрийн хүссэнээр сонгох боломжтой юм.
•Мэс заслын талаархи мэдээлэл

Мэс засал үргэлжилэх хугацаа

20мин

Мэдээ алдуулах арга

Хэсэгчилсэн мэдээ алдуулалт Нойрсуулалт

Оёдол авах хугацаа

5~7 хоногын дараа

Эмнэлэгт хандах хугацаа

1 долоо хоног (Оёдол авсанаас хойш 2 долоо хоног дараанаас нүүр угааж, будаж болно. )
2~3 хоногын дотор ихэнхи хаван бууна.

* Эдгэрэлтийн хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамааран бага зэрэг өөр байна.  
2) BK Гоо сайхны мэс заслын эмнэлэгийн арьс шилжүүлэн суулгах арга

Зөвхөн BK Гоо сайхны мэс заслын эмнэлэгт хийгддэг өөрийн арьсыг шилжүүлэн Love band хийх.
BK Гоо сайхны мэс заслын эмнэлэгийн Их эмч Шин Юун Ху эмчийн санаачлан нээсэн өөрийн өгзөг тус газрын арьсан хэсгийг нүдний доод зовхин хэсэгт шилжүүлэн суулгах арга юм. Хиймэл арьс болон Филлер тариа хийлгэхээс эмээдэг үйлчилүүлэгчдэд илүү тохиромжтой бөгөөд, эдгэрэлтийн хугацаа хурдан бөгөөд шинээр шилжүүлэн суулгасан хэсэг зөөлөн байдаг  учир үйлчилүүлгчдийн сэтгэл ханамж өндөр байдаг болно. Мөн нүүрний арьсны өнгөнөөс ялгарах зүйл байхгүй учир мэс заслын үр дүн сайн болно.

BK Эмнэлэгийн их эмч
Шин Юун Ху санаачлан нээсэн
Хэлбэрээ хадгалах
&
Өөрийн мэт харагдана
Эдгэрэлтийн хугацаа хурдан

Өндөр сэтгэл ханамж

•Мэс заслын талаархи мэдээлэл

Мэс засал үргэлжилэх хугацаа

30мин

Мэдээ алдуулах арга

Хэсэгчилсэн мэдээ алдуулалт Нойрсуулалт

Оёдол авах хугацаа

5~7 хоногын дараа, шилжүүлэн суулгах арьс авсан хэсгийн оёдлыг 7~10 хоногын дараа авна

Эмнэлэгт хандах хугацаа

1 долоо хоног (Оёдол авсанаас хойш 2 долоо хоног дараанаас нүүр угааж, будаж болно. )
2~3 хоногын дотор ихэнхи хаван бууна.

* Эдгэрэлтийн хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамааран бага зэрэг өөр байна.  
3) Филлер

Нүдний доод зовхин хэсгийн суларч хонхойсон хэсгийн хэлбэрийг засах зорилготой бөгөөд арьс болон арьсны өөхөн давхарга хэсэгт шахан нийдэг тариа хэлбэрийн шингэн бодисыг Филлер хэмээн нэрлэдэг болно. Hyaluronic  зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээс бүрдсэн найрлагатй тариа бөгөөд энэ тариаг нүдний доод зовхин хэсэгт тарьсанаар доод зовхин хэсэг урагш төвийн гарч ирэх болно. 

•Доод зовхин хэсгийн үрчилээ багасган нүдний доод хэсэг чангардаг болно. Ингэснээр та хэдэн насаар залуу болж харагдах болно.
•Филлер нь ихэвчлэн үр дүнгээ 1 жил орчим барьдаг учир хэсэг хугацаа өнгөрсөны дараа дахин хийлгэх шаардлагатай болно. 
•Мэс заслын талаархи мэдээлэл

Мэс засал үргэлжилэх хугацаа

1цаг (Мэдээ алдуулалт орсон болно)

Мэдээ алдуулах арга

Мэдээ алдуулах тос түрхэнэ.

Оёдол авах хугацаа

Ихэвчлэн 1жил  (Филлерны төрлөөс хамааран өөр өөр)

Эмнэлэгт хандах хугацаа

Бага зэрэг хөхрөлт явагдах магадлалтай.
Мэс заслын дараа шууд  будан, нүүр угааж болно.

* Эдгэрэлтийн хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамааран бага зэрэг өөр байна.  
4) Өөрийн өөхийг  шилжүүлэн суулгах Love band хийх

Гуя, өгзөг, гэдэс зэрэг өөх ихтэй хэсгээс илүүдэл өөхийг аван нүдний доод зовхин хэсэгт таиулан суулгах арга юм.

Хэрэв буруу суулгах тохиолдолд өөх нэг хэсэгт бөөгнөрөн амархан шингэж арилдах магадлалтай бөгөөд энэ аргаар нүдний доод зовхин хэсэгт өөх шилжүүлэн суулгах нь нарийн туршлага мэдлэг шаардлагатай бөгөөд туршлагатай мэргэжлийн эмчээр хийлгэх шаардлагатай юм.

•Мэс заслын талаархи мэдээлэл

Мэс засал үргэлжилэх хугацаа

1 цаг

Мэдээ алдуулах арга

Хэсэгчилсэн мэдээ алдуулалт болон нойрсуулалт

Оёдол авах хугацаа

Шаардлаггүй

Эмнэлэгт хандах хугацаа

Ихэвчлэн 2~3 өдөртөө хамгийн их хавдана.
1 долоо хоногын дараа нүүр угааж, будаж болно.
2 долоо хоногын дараа өөрийн мэт харагдана. Мөн мэс заслын үр дүнг харж болно

* Эдгэрэлтийн хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамааран бага зэрэг өөр байна.  

 

 Доод зовхины хөхрөлт

Доод зовхины хөхрөлт нь зовхины өөхний таславч нь суларсанаас зовхины өөх нь унжин нүдний зовхины доод тал буюу хамрын хажуу хоёр талаар бараан хөхрөлт явагддаг болно.

Доод зовхины хөхрөлт арилгах арга
Доод зовхины хөхрөлт нь нийтдээ 4 хэсэгт ангилагддаг бөгөөд хэсэг тус бүрт нь тохирсон арга хэрэглэх нь илүү үр дүнтэй болно

1) Зовхины өөх унжсан тохиолдол: Доод зовхины өөх арилгах мэс засал
- Залуухан буюу 20~30 настай, мөн арьсны суналт бага байх тусам мэс заслын үр дүн сайн байна. 
- Сормууны дотор талаар зүсэлт хийдэг учир мэс заслын дараа сорив толбо үлдэхгүй болно.
•Мэс заслын талаархи мэдээлэл

Мэс засал үргэлжилэх хугацаа

30мин ~ 1цаг

Мэдээ алдуулах арга

Хэсэгчилсэн мэдээ алдуулалт болон нойрсуулалт

Оёдол авах хугацаа

Хайлдаг утас ашиглана.

Эмнэлэгт хандах хугацаа

Мэс заслын дараа хэвийн амьдралдаа орох.
2~3 хоногын дотор ихэнхи хаван бууна.

* Эдгэрэлтийн хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамааран бага зэрэг өөр байна.  
2)Доод зовхины өөх суларан унжсан тохиолдолд : Доод зовхины өөх засах засал

- Доод зовхины унжсан өөхийг тайрч авалгүйгээр илүүдэл өөхийг хонхойж орсон хэсэгт нөхөн тарааж хийх мэс засал юм.    - Доод зовхины хонхойн орсон хэсэгт илүүдэл өөх хүрэлцэхгүй байх тохиолдолд өөх танилулан суулгах мэс засал давхар хийх нь илүү үр дүнтэй болно.  

•Мэс заслын талаархи мэдээлэл

Мэс засал үргэлжилэх хугацаа

1:30мин

Мэдээ алдуулах арга

Хэсэгчилсэн мэдээ алдуулалт болон нойрсуулалт

Оёдол авах хугацаа

5~7 хоногын дараа

Эмнэлэгт хандах хугацаа

Мэс заслын дараа хэвийн амьдралдаа орох.
2~3 хоногын дотор ихэнхи хаван бууна.

* Эдгэрэлтийн хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамааран бага зэрэг өөр байна.  
Доод зовхины хөхрөлт
before after

 

Нүдний мэс заслын өмнө болон дараах анхаарах зүйлс

* Мэс заслын өмнө анхаарах зүйлс

•Мэс заслын өмнөх 7 хоногоос эхлэн архи тамхи хэрэглэх хориотой.
•Ууж  буй эм байх тохиолдолд хариуцсан эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй юм.
•Даралтны эм, чихрийн шижэнийн эмийг өглөө бага зэргийн усаар даруулан ууна. Эм хэрэглэдэг тохиолдолд.
•Мэдээ алдуулалтын төлөө мэс заслаас өмнө 8 цагын турш ус, чихэр, бохь зэрийг хэрэглэж болохгүй бөгөөд хоол хорих хэрэгтэй.
•Мэс заслын өдөр асран хамгаалалгчтай цуг ирэх тохиолдолд жолоо барихыг хориглоно.
•Мэс засалд орох өдөр чөлөөтэй хувцас өмсөх, гоёл чимэглэлийн зүйл зүүх, манькюур болон уруул өнгөлөгч нүүрний будаг зэргийг арилгах хэрэгтэй.

* Мэс заслын дараах анхаарах зүйлс

•Мэс заслын дараа хаван бага байх боловч мэс заслаас хойш 2~3 өдөр хаван хамгийн их байх бөгөөд үүнээс хойш аажим аажимаар хаван буух болно. Ихэнхи хаван нь 7 хоногын дараа бууна.
•Оёдолыг  5~7 хоногын дараа авдаг бөгөөд оёдол авсанаас хойш нүүрээ угааж болно.
•Мэс заслаас 7 хоногын дотор мэс засал хийсэн хэсгийг нухлах болон оролдож болохгүй. Нухлах болон оролдсоноос болж оёдол тавигдах магадлалтай бөгөөд үүнээс үүдэн сорив толбо тогтох магадлалтай учир болгоомжлох шаардлагатай.
•Мэс заслын дараа 3~5 хоногын турш эмнэлэгээс өгсөн хүйтэн жин тавих хэрэгтэй бөгөөд 6 дахь хоногоос эхлэн 2 долоо хоногын турш бүлээн жин тавих хэрэгтэй. Бүлээн жин нь хаван болон хөхрөлт хурдан арилгахад тустай болно.
•Линзийг мэс заслаас хойш 2 долоо хоногын дараагаас зүүх боломжтой.
•Мэс заслаас хойш 1 сарын дотор архи тамхи хорих хэрэгтэй бөгөөд Саун бассейн мөн адил 1 сар хориотой болно.
•Мэс засал хийсэн хэсэг нь улайвтар туяатай болдог бөгөөд энэ нь сорив толбо биш бөгөөд жирийн үзэгдэл юм. Энэ улайвтар хэсэг нь 1~3 сар үргэлжилэх бөгөөд аажимаар ариладаг болно. Хувь хүний арьсны онцлогоос хамааран хугацаа нь харилцан адилгүй байж болно.
•Мэс заслын дараа хаван бүрэн гүйцэд бууж дуустал хавангын ялгаанаас үүдэн хоёр талын нүд хоорондоо өөр харагдах магадлалтай бөгөөд энэ нь аажимдаа хаван бүрэн бууж дууссаны дараа хэвийн болох учир санаа зовох шаардлагаггүй болно. Хэрэв хаван бүрэн бууж дууссан ч хоёр талын нүд хоорондоо өөр байх тохиолдолд эмнэлэгт хандан дахин зөвлөгөөнд орох шаардлагтай.

 

 
 
 
add TEL: +82-2-544-0404 / Зөвлөгөөны цаг авах : +82-10-4072-0403 /  И-мэйл:bkhospitalmongolia@gmail.com
Сөүл хот Кангнам дүүрэг Дусандэрү 106 ВК билдинг ( Метроны 3-р шугам Шинса буудал 2-р гарц )
Copyright(c) www.bkhospital.com All Rights Reserved.
add add add